ОХУ-ын талаас 49 хувиа авсан гэх асуудлаар маргааны бай болоод байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг томилох тухай яриа хэлэлцээр улстөрийн толгойд буй цөөхөн хэдэн хүний хүрээнд үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчидтэй уулзахдаа удахгүй захирлыг нь томилно хэн байх нь одоогоор тодорхойгүй гэсэн. Гэхдээ түүний үг тэр хүмүүсийн дамжуулсан бөөрөнхий үг байв. Тэгвэл өчигдрөөс өмнө нь тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн нэр хүчтэй яригдаж байна. Т.Бадамжунайгийн хувьд Эрдэнэтийн захирлаар очих ямар ч боломжгүй. Очлоо ч олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг төрүүлэх нигуртай гэдгийг нөгөө  шийдвэр гаргаж буй томчууд ойлгосон бололтой. Харин Г.Алтангийн хувьд өсөрг хүчний зүгээс нисгэж буй золиосны бор шувуу гэдгийг Ц.Нямдорж чуулганы танимд өгүүлсэн. Тэгэхээр тэр хүн энэ асуудалд хамаагүй болж таарч байна. Одоо Ч.Ганзориг дээр тунаж байна.

                               

 

2008-2012 онд Эрдэнэтийн үйлдвэрийн захирлаар ажилласан Чимэддоржийн Ганзориг гэгч хэн бэ?

Түүнийг улстөрийн лифтэнд сууж асар богино хугацаанд хөрөнгөжсөн гэдэг. Хэвлэлийнхэн онцлохдоо Ш.Отгонбилэг агсны дараа Эрдэнэтээс төрсөн тэрбумтан гэх нь бий. Мөн түүнийг Эрдэнэтийн захирлаар ажиллах хугацаанд төрсөн дүү Ч.Батзориг нь оффшор бүсэд данс нээсэн гэх хардлага яваа. Тэрээр 2012 онд  эрүүл мэндийн шалтгаанаар  өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг. Мөн 2008 онд ГОК-ын захирлаар томилогдсон даруйдаа “Жаст” компанид Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авахад нь баталгаа гаргаж өгсөн гэх дуулианд нэр холбгдож байсан ч чимээгүйхэн дарж чадсан. Зарим эх сурвалж “Жаст”-ынхан түүний гарын үсгийг дууриалгаж зурсан гэх мэдээллийг тараасан. Ингээд энэ дуулиан хав дарагдсан.

Булган аймгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Бумбат” хайрханыг өмчлөн авч амралтын газар байгуулж амжсан гэдэг. “Бумбат” хайрханыг хашиж Араб, Англиас үнэ цохин авч ирсэн 300 гаруй шилмэл агт морьд, азарганы томоохон эдлэн байгуулсан нь өнөөдөр түүний хүү Г.Тэмүүлэнгийн улсын наадамд торгон жолоо өргүүлдэг хурдан морьдынх нь удам угсаа бий. Энэ мэтчилэн хөрөнгө чинээгээрээ толгой цохидог эрхэм. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байсан бол одоо улстөрийн шалтгаанаар эргэн ирэхээр зэхэж байна.

 

times.mn