Сүүлийн хэдэн жилд  солонгос эзэнтэй хоолны газар борооны дараах мөөг шиг эрчээ авсан гэхэд хилсдэхгүй. Эдгээр хоолны газар Нийслэлд хэдэн арваараа тоологдно. Солонгос ресторан, түргэн хоолны газар өнөөдөр яагаад Монголд ингэтлээ олширч  байгаа нь сонин. Нэг талаараа манайхан шинээр үүд хаалгаа нээсэн дээрх газруудыг сонирхож  гэр бүл, найз нөхөд, хамт олноороо үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Тухайлбал,  дүүрэг бүрт салбартай гэгдэх “МАМА” рестораныг мэдэхгүй хүмүүс байхгүй. Энэ ресторан нь  жоомоороо алдартай.

 

Тодруулбал, 2012 оны есдүгээр сарын 27-нд  хорооллын “Түмэн плаза”-гийн өөдөөс харах тус рестораны салбарт үйлчлүүлсэн хоёр  үйлчлүүлэгчийн хачир дотроос нь амьд  жоом гарч ирсэн удаатай.  Тухайн үед үйл ажиллагааг нь зогсооно гэж байсан ч удалгүй тэгсхийгээд мартагдсан.

 

Саяхан гэхэд “МАМА” ресторан жоомоор хачирласан  хоолоор үйлчлүүлэгчээ угтсан хэрэг дахин давтагдсан юм. Хэргийг сануулбал өнгөрсөн оны тавдугаар сард Теди төвийн эсрэг байрлах “МАМА” ресторанаар үйлчлүүлсэн иргэний захиалгат хоолон дээр нь жоом гүйсэн тохиолдол гарсанаар “жоомтой” гэдгээ бүрэн нотолчихоод буй.  

 

Тэдний аль ч салбараас жоом гарч ирсэн байдаг нь хамаагүй  МХЕГ-ын байцаагч нарыг аргалаад сурчихсан бололтой. Ер нь бол байсхийгээд л тус рестораныг чанарын шалгалт хангадаггүй тухай “чих дэлсдэг” нь нууц биш.

 

Гэтэл бохир мөнгө угааж болох  хамгийн тохиромжтой хөрс нь түргэн хоол болон ресторан хамгийн эрсдэлгүй, боломжтой гэдэг нь нэгэнт олон улсын хэмжээнд тодорхой болжээ. Гадаадад энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт тавих хяналт, татварын шалгалт маш өндөр байдаг байна. Харин манайд тааруу.

 

Түүнчлэн манай улсыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх таатай хөрстэй хэмээн ФАТФ  буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага дүгнэсэн байна. Хэдийгээр манай улс  мөнгө угаах, терроризм, авлигын эсрэг хуулийн заалтууд байдаг ч төдийлөн үр дүнгээ өгдөггүй. Түүнчлэн мөнгө угаах гэмт хэргээр шийтгүүлсэн тохиолдол Монгол Улсад гараагүй аж.

 

Хуулийн хэллэгээр бол “мөнгө угаах”  гэж илт бусаар олсон хөрөнгийг мэдсээр байж олж авсан, хувиргасан, шилжүүлсэн, эсхүл хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг нь халхавчилсан, нуун далдалсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн , бодит шинж чанар, хэлбэр, байршлыг нь өөрчилсөнийг хэлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, Монгол улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д тайлбарласан байх юм.

 

Мөнгө угаах бизнес цэцэглэн хөгжих гол шалтгаан нь шууд хохирогч гэж байдаггүй нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлхэд  хүндрэл учруулдаг байна. Сүлжээ хоолны газруудын эзэд гаальд мэдүүлэхгүйгээр их хэмжээний мөнгө авч орсон тохиолдол маш олон байдгийг хуулийн байгууллагын эх сурвалж хэлсэн удаатай. 

 

Тэгвэл эдгээр сүлжээ бизнесийг хязгаарлахын тулд бусад орны жишгээр хяналт шалгалтаа өндөрсгөж, татвараа нэмвэл хэн дуртай нь хоолны газар нээхгүй  байх боломж бий.

 

24tsag.mn