Сайн байна уу. Би энгийн нэг залуу. Гэр бүлтэй хоёр хүүхэд. Миний хувьд тогтсон ажил төрөлтэй. Харин эхнэр маань гэртээ хүүхдээ хардаг.

Нэг асуудал юу гэхээр би одоог хүртэл өөрийн орон байргүй түрээсийн сууцанд байдаг. Тийм болохоор цалин орлогын ихэнхээ л байр сууцандаа зарцуулчихна. Ингээд амьдраад байхаар эхнэр сүүлдээ их бухимдах боллоо. Уг нь би хичээж байгаа л даа. Даанч тэр бүр болохгүй л юм. Эцэг, эх маань бага байхад салсан тэднээс би дэмжлэг авдаггүй бүх зүйлээ өөрөө бие дааж хийсээр өдийг хүрсэн.

Гэсэн ч сүүлийн үед эхнэр уурлаж бухимдаад эцэг, эхээрээ байр авахуул гэж ч уурлах болсон. Тэдэнд үнэндээ юу ч байхгүй өөрсдийгөө яая гэж байгаа хүмүүсээс би юугаа ч авах уу дээ. Уг нь бол бусдын гар харалгүй амьдрах гээд хичээх юм. Эхнэр удаан гэртээ байгаад бухимдаж байгааг ойлгож байна л даа. Ийм үед яаж эхнэрээ тайвшируулах вэ гэж бодох юм.. Би бол байдгаараа л хичээж ажиллаж байна. Даанч энэ нийгэмд надад тийм ч хурдан байр авчих боломж хомс байх юм.