Дараа жилийн төвсийг  11-р сарын 15-ны өдрөөс өмнө баталдаг хуулийн хугацаатай. УИХ-аас ирэх жилийн төсвийг хуулийн хугацаанд нь амжин батлав.

УИХ-ын дарга М.Энхболд эхлээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр нь уншиж танилцуулан санал хураалгаж батлуулав.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж.

Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ болон улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах хөрөнгийн хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр тооцож төсөлд тусгасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

 

Ингээд Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,378,889.9 сая төгрөгөөр, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 6,759,169.6 сая төгрөгөөр тус тус баталлаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 250,654.7 сая төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 71,518.6 сая төгрөгөөр батлахыг дэмжив.

Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 172,794.9 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 8,397.8 сая төгрөгөөр батлав.

Түүнчлэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 221,651.0 сая, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт олгох шилжүүлгийн хэмжээг 160,000.0 сая, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээг 61,651.0 сая, Засгийн газрын 2017 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,336,245.7 сая төгрөгөөр тус тус батлав.

Харин 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг аймаг тус бүрээр баталж нийт дүнгээр 131,300.7сая, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 132,604.8 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээг нийт 74,505.9 сая төгрөгөөр тус тус батлахыг дэмжлээ.

Мөн "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2017 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүнгийн талаархи чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар, "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар, "Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсан юм.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтад 52 гишүүн оролцсоноос 46 нь буюу 88.5 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

 

2017 онд төлбөрийн тэнцэл ба валютын ханшийг дараах байдлаар төсөвт төсөөлсөн: 2017 онд Монгол улсын төлбөрийн тэнцэл 490.0 орчим сая ам.долларын алдагдалтай гарахаар хүлээгдэж байгаа бөгөөд үүнд урсгал данс 825.0 сая ам.долларын алдагдалтай, хөрөнгө ба санхүүгийн данс 436.0 сая ам.долларын ашигтай гарахаар байгаа юм. Оюу-Толгой компани бүтээн байгуулалтын хүрээнд гүний уурхайн санхүүжилтийн эх үүсвэрээс 1.1 тэрбум ам.долларыг 2017 онд ашиглахаар тооцсон. Төв банкнаас бодлогын хүүг нэмсэн болон цаашид төгрөгийн активын өгөөжийг хамгаалах хүрээнд шат дараатай арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа тул төгрөгийн ханш өмнөх оноос огцом сулрахааргүй төлөв ажиглагдаж байна. Мөн дунд хугацаанд төлбөрийн тэнцэл дэх дарамт төдийлөн буурахааргүй байна.

 

Монгол Улсын 2017-2019 оны төсвийн орлого: Ирэх 2017-2019 оны төсвийн төсөөллийг боловсруулахдаа дээр дурдсан Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, 2016 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын болон төсвийн хууль тогтоомжийн хүрээнд боловсрууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2017 онд 5,974.8 тэрбум төгрөг, 2018 онд 6,681.0 тэрбум төгрөг, 2019 онд 7,211.6 тэрбум төгрөг хүрэхээр тооцсон. Нэгдсэн төсвийн 2017-2019 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулж, график болон хүснэгтээр үзүүлбэл дараах байдалтай байнаИрэх 2017-2019 оны төсвийн төсөөллийг боловсруулахдаа дээр дурдсан Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, 2016 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын болон төсвийн хууль тогтоомжийн хүрээнд боловсрууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2017 онд 5,974.8 тэрбум төгрөг, 2018 онд 6,681.0 тэрбум төгрөг, 2019 онд 7,211.6 тэрбум төгрөг хүрэхээр тооцсон. Нэгдсэн төсвийн 2017-2019 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулж, график болон хүснэгтээр үзүүлбэл дараах байдалтай байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэл:  Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс буурч, улмаар төсвийн зарлагыг бүрэн санхүүжүүлж чадахгүй байгаа нь алдагдлыг нэмэгдүүлэх, он дамжсан өглөг авлага үүсгэх сөрөг үр дагаврыг үүсгээд байна. Иймд төсвийн орлогыг бодитой түвшинд шинэчлэн тооцох, өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлээс үүссэн өглөг, авлагыг барагдуулах, улмаар 2016 оны сонгуулийн жилд УИХ болон Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу төсөвт тусгалгүй хэрэгжүүлсэн, шинээр эхлүүлсэн зарим арга хэмжээг зохих хууль тогтоомжид нийцүүлэн төсөвт тусгах, тэвчиж болох урсгал болон хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор Засгийн газраас төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хурлаас 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр төсвийн тодотголыг эцэслэн баталснаар нэгдсэн төсвийн нийт зарлага 9,694.4 тэрбум төгрөг, үүнээс урсгал зардал 6,716.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөв. Ингэснээр төсвийн орлогын бодит гүйцэтгэлд нийцүүлэн зарлага, санхүүжилтийг дахин тооцсон. Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт зардлыг 1,740.0 тэрбум төгрөг буюу 21.9 хувиар, үүнээс урсгал зардал 494.1 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар, Хөрөнгийн зардал 419.6 тэрбум төгрөг буюу 21.7 хувиар, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 826.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл биелсэн нөхцөлд төсвийн нийт зарлагын хүлээгдэж буй гүйцэтгэл нь 2016 оны тодотголоор батлагдсан түвшинд хүрэхээр байна.

 

Хэдийгээр эдийн засгийн хүндрэлээс үүдэн зарим зардлыг бууруулж байгаа ч ажилгүйдлийг багасгах, нийгмийн эмзэг хэсгийг хамгаалахад төсвийн бодлогыг дунд хугацаанд чиглүүлж байна. Эдийн засгийн хүндрэл нь нийгмийн эмзэг хэсгийн орлогын баталгаанд эрсдэл учруулахаар байгаад дүгнэлт хийж нөөцийг оновчтой хуваарилах замаар төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах бодлого баримталж байна. Энэ хүрээнд:

  1. Ахмад настны орлогын баталгааг сайжруулж, тэднийг ядуурлаас хамгаалах зорилгоор 70 ба түүнээс дээш настай ахмадуудад Насны хишиг арга хэмжээг 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх, үүнд жилд дунджаар 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцов;
  2. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг төсвийн хүндрэлтэй үед зорилтот бүлэгт үргэлжлүүлж, үлдэх хүүхдийн мөнгийг төсвийн боломжтой уялдуулан нөхөн олгох, цаашид 2019 оноос бүх хүүхдийг хөтөлбөрт тэгш хамруулах бодлогыг төсвийн боломжтой уялдуулан хэрэгжүүлэхээр тооцов.
  3. Хүн амын өсөлт, насжилтаас үүдэлтэй нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг хүргэхтэй холбоотой нэмэгдэх зардлыг бүрэн тусган санхүүжүүлэх;
  4. Их, дээд сургуульд суралцагч оюутан залуучуудын боловсрол эзэмшихэд нь учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Боловсролын зээлийн санг тогтвортой ажиллуулах, тус санд жилд 100 тэрбум төгрөгөөс багагүй зээлийн эх үүсвэрийг төсвөөс хуваарилахаар тооцлоо;
  5. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны хүрсэн түвшинг бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан хуулийн дагуу олгох тэтгэмж, урамшууллыг жил бүрийн төсөвт тусгах бөгөөд цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн боломжтой уялдуулан авч үзэхээр тооцжээ.