Хошин урлагийн хамгийн отгон хамтлаг болох “Эмоци”-ийнхон “Эрчүүдийг уучил” жүжгээрээ баруун болон төвийн бүсийн аймгуудаар аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Тус хамтлаг саяхан “Амьдралд стресс хэрэггүй” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэж байгаа.  

Тус продакшнд үзэгч бидний хайрлан хүндэтгэдэг жүжигчин МУСТА Төөтөө буюу Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго, Б.Баатархүү нарын уран бүтээлчдээс гадна олон шинэ залуу уран бүтээлчид нэг баг болон ажиллаж буй. Өдөр болгон гэнэтийн бэлгээр дүүрэн байгаа тус тоглолтын нэгэн үзүүлбэрт хэрэглэж байгаа хамгийн том Монгол гутал, Малгайг та бүхэн сонирхоно уу. Дашрамд дурдахад уг малгай, гутлыг Эмоци хамтлагийн залуу жүжигчин н.Бат-Эрдэнэ өмсчээ.

Д.Ана

 photo boh800x600_zps898cb3fc.jpg  photo b3800x600_zps0df3b238.jpg  photo b1800x600_zps1e9796e8.jpg