SB pictures, Logicfilm production-ийн хамтын бүтээл, найруулагч С.Болд-Эрдэнэ-ийн найруулга "Хөлтрөг" уран сайхны киноны клипийг та бүхэндээ хүргэж байна. Уг  кино зохиолыг найруулагч С.Болд-Эрдэнийн эгч С.Болормаа бичиж, продюсераар А.Энхбаяр ажиллажээ.

"Хөлтрөг" киноны гол дүрүүдэд Н.Ялалт, О.Долгор, Р.Баттогтох, Н.Мөнхсоёл, Н.Ирмүүн нар болон Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглосон юм.  Киноны ерөнхий санаа нь  үйлийн үр, эхийн хайрын тухай өгүүлэх аж.