Өдөр шөнө, өглөө оройгүй эдийн засаг хямарсан хэмээн дээр дооргүй ярилцаж  суухын цаагуур овсгоотой зарим компаниуд үйлчилгээгээ шинэчлэх нэрийдлээр иргэдийн халаасыг тэмтэрч, сэгсэрч байна. Тодруулбал, үйлчилгээний асуудлаар байнга л хэл ам таталж байдаг “Скаймедиа” энэ удаа дахин хэрэглэгчдэдээ мэдэгдэхгүйгээр төлбөрөө нэмсэн үйлдэл гаргасан. Тэгвэл дахин хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйд хүрчээ. Тухайлбал, хэрэглэгчийн фэйсбүүкийн нууц үгийг компьютерийн жаахан мэдлэгтэй хүн бүр амар хялбар мэдэх боломжтой. Үүгээр зогсохгүй хэрэглэгч таны интернет банкны нууц үг, email-ийн бүх мэдээллийг мэдэх бүрэн боломжтой боллоо. Ингэснээр хэрэглэгч ямар их хохирол амсахыг төсөөлөхийн аргагүй юм. “Скаймедиа”-гийн нэгэн хэрэглэгч доорх зургаар маш ойлгомжтой тайлбарлажээ.