Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн  4 дүгээр хороо, 3 дугаар байрны 1 дүгээр орц 2 давхар 05 тоот айлын цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага 18:40 цагт  Онцгой  байдлын газарт ирсэн байна. Үүний дагуу Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, М /7 настай, эрэгтэй/ цонхны тавцан дээр гарсан байсныг 3 дугаар давхраас аврах олсоор бууж, цонхоор оруулж аюулгүй болгон ар гэрийн хүнд хүлээлгэн өгчээ. Тиймэс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдлээс сэргийлж байхыг анхааруулж байна.