2015-2016 оны өвлийн туршид нийт 13 удаа их, бага хэмжээний хур тунадас орсон бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 12 удаа цас орсон нь сүүлийн хэдэн жилд болж байгаагүй байгалийн үзэгдэл хэмээн мэдэгдсэн Хоиын мэр ихээхэн шүүмжлэлд өртсөн. Их хэмжээний цас орсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зүгээс нийт төрийн болон үйлчилгээний албан хаагчидаа 11 дүгээр сарын 19-20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэх, хальтиргаа гулгааг арилгах ажилд дайчлан ажиллуулах захирамж гаргасан.  Үүний дагуу ААН-үүд цас цэвэрлэж байна. Цас цэвэрлэх ажилд  хотын мэр, ИТХ-ын дарга нар оролцож байгаа харагдана лээ.