Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийн хэмжээнд  бүх нийтийн цас цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.  Дүүргийн газар нутагт харьяалагдах нийт 57 км авто зам, явган хүний замыг  төрийн байгууллагын 1000 гаруй албан хагчид цэвэрлэлээ. Төрийн байгууллагуудыг 49 хэсэг болгон  хальтиргаа гулгаа үүссэн харьяалагдах ойр орчмыг зам талбайг цэвэрлэх үүргийг өгчээ.  Одоогийн байдлаар цэвэрлэгээний ажил 70 орчим хувьтай байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд цас их орсноос автомашины осол, явган хүн гэмтэх хэрэг ихээр гарах болсон. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамж гарч бүх нийтийн цэвэрлэгээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм . Дашрамд дурдахад нийслэлийн хэмжээнд хальтиргаа гулгааг багасгах зорилгоор авто зам дээр цацах элс, давс болон тусгай бодисын хэмжээг өмнөх жилээс нэмэгдүүлэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.