UBS телевизийн сэтгүүлч, хөтлөгч П.Одгэрэлийг монголчуудад  “Universe best songs”-ийн хөтлөгч гэдгээр нь илүү сайн танина. Хөтлөгч бүсгүй маань бага байхдаа их дотогшоо хүүхэд байсан гэдэг. Тэмдэглэл хөтөлж түүнийгээ хүн харчих вий, уншчих вий гэж бодоод байнга нуудаг нэгэн байжээ.

Тэрбээр оюутан байхдаа  рок хөгжим их сонирхдог, зураг их зурдаг  байсан аж. Үүнийгээ найз нөхөддөө ерөөсөө хэлдэггүй нууц байлгасаар төгсчээ.

П.Одгэрэлийг “Universe Best songs” нэвтрүүлэг нэртэй нэвтрүүлэгч болоход нь тусалсан. Тиймээс тэрбээр энэхүү нэвтрүүлгийг амьдралынхаа хамгийн дурсамжтай мөч гэж үздэг. Хөтлөгч бүсгүй маань сэтгэл хөдлөлөө барихыг хүсдэггүй. Тиймдээ ч  үзэгчдэд түүний сэтгэл хөдлөл тэр чигтээ хүрдэг байх. Тэрбээр догдлохоороо хашгирч, орилж ч чадна. Уйлмаар байвал уйлж л орхино. Дурангийн өмнө байгаа гэж бодоод нулимсаа хязгаарладаггүй тэр нэгэн бүсгүйн хувийн зургаас нийтэлж байна.
Д.Ана
 

 photo od9800x600_zpsb44d3d7c.jpg  photo od3800x600_zpsc519129b.jpg  photo od10800x600_zpsef55a45a.jpg  photo od8800x600_zpsbca6c1c5.jpg  photo od5800x600_zps770a9bf8.jpg  photo od6800x600_zps1583dbcc.jpg  photo od7800x600_zpsefaf245d.jpg  photo od2800x600_zpsd995f5fd.jpg  photo od800x600_zps91b17ce0.jpg