Анжелина Жолигоос салах тухай зарлан хуудас аваад байгаа Брэд Питтыг Холливүүдийн алдартай жүжигчин бүсгүйтэй жиг ургуулаад байгаа тухай сүүлийн үед шуугих болсон билээ. Шарлиз Терон, Сиенна Миллер болон Лиззи Каплан гээд л хэдэн жүжигчин бүсгүйг ярьдаг, бичдэг бүх л сэтгүүлч “гоонь эр” Брэдтэй өнгөрөгч долоо хоногийн турш холбож бичсэн.

Харин Питтийн зүрх сэтгэлийг эзэмдсэн бүсгүйн нэр өнөөдрөөс л тодорхой болж байх шиг байна. Брэд Маргот Роббид дурласан гэнэ. Мань эр австрали бүсгүйд зүгээргүй болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа аж. Питт Марготыг өөрийн кинонуудад тоглуулах гэж сүүлийн хэдэн жилийн турш оролдсон ч, хартай эхнэр Жоли нь тас хориглодог байсан сурагтай.

Саяхнаас л эрх чөлөөгөө эдэлж эхэлж байгаа Брэд Маргот Роббиг өөрийн болгохоор хатуу шийдсэн гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn