Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 23. Сумъяа гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно