Эрүүгийн цагдаагийн газрын кибер  гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны зарим банкны интернет банк үйлчилгээ ашигладаг хэрэглэгчийн данс руу хууль бусаар нэвтэрч, дансан дахь мөнгийг нь шилжүүлж авсан  нийт 14 000 000 төгрөгийн хохиролтой, 14 хохирогчтой хэргийг илрүүлэн шалгаж байна.  

Энэ хэргийг Баянгол дүүргийн 3-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 23 настай эрэгтэй Б.Б, Хан-Уул дүүргийн 9-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай эрэгтэй Г.Б, Сонгино хайрхан дүүргийн 20-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 25 настай Э.Г, Сонгино хайрхан дүүргийн 22-р хороонд оршин суух хаягтай БНХАУ-ын Эрээн хотод байрлах товгор үсгийн үйлдвэрт ажилладаг эрэгтэй 24 настай П.М, Баянгол дүүргийн 8-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 23 настай, эмэгтэй Ц.Э нар бүлэглэн үйлдсэн байна.  Одоо уг хэргийн Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм.

 

Уг хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 227-р зүйл Компьютерын мэдээллийг хууль бусаар олж авсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Хэрвээ тэднийг гэм буруутай гэж шүүх үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.