Орчин цагийн хамгийн сайхан хосод тооцогдож байсан жүжигчин Орландо Блум, супер модель Миранда Керр нар гурван жил хамт амьдарсны эцэст хамттын амьдралаа эцэс болгосон тухай мэдээлэл Британийн шар хэвлэлээр ихээхэн таржээ.  
 "Орландо болон Миранда нар өнгөрсөн хэдэн сар тусдаа амьдарсан бөгөөд тэд "нөхөрсгөөр" салж байгаа гэж ойлгож болно" гэж тэдний гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч Британийн Дэйли мэйл сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 
Хамгийн сайхан хосууд маань 2007 оноос болзож эхэлсэн бөгөөд 2010 онд хуримаа хийж, 2011 онд Флинн хэмээх хүүтэй болсон билээ. Ямартаа ч энэхүү мэдээлэл нь олон хүнийг гайхашруулж байгаа бөгөөд тэднийг салсан гэдэгт итгэхэд бэрх юм гэж ярьцгааж байгаа аж. 

С.Отгон