Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тань зориулсан цогц үйлчилгээ үзүүлдэг газрын нэг нь  “Гэгээнтэн Энтертайнмент центр”.  Уг төвийн хоёрдугаар давхарт  хоол, унд, үйлчилгээ сайтай, тухтай  “Гэгээ” караоке, лоунж үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Эднийхийг мэдрэмжтэй хүн ажиллуулдаг нь караокены өрөөний загвар дизайн, сонголтоос харагдаж байсан.  Тодруулбал

  • Гэр бүлийн өрөө,
  • Хайрын өрөө,
  • Найзуудын өрөө,
  • Парти өрөө гэсэн дөрвөн өрөөнөөс сонгож үйлчлүүлэх боломжтой

Караокены хажууд нь орших лоунж танхим бий. “Гэгээ” лоунжийн хувьд тохь тухтай бөгөөд хайртай дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ ярьж суунгаа цагийг сэтгэл хангалуун өнгөрөөх боломжтой. Мөн төрөл бүрийн хоол, уух юмны сонголттойгоор аль ч насныханд зориулсан төрсөн өдрийн үдэшлэг, хүлээн авалт зохиоход тохиромжтой юм билээ. Болзоо, төрсөн өдөр гээд хийх гэж байгаа арга хэмжээнийхээ захиалгыг өгчихөд  таны өмнөөс сэтгэл гарган бүхнийг бэлдэнэ. Тэд үйлчлүүлэгчиддээ зориулсан  хэд хэдэн нэр төрлийн багц гаргадаг. Тухайлбал, "Төрсөн өдөр" багц гэхэд төрсөн өдөр нь болж буй үйлчлүүлэгчиддээ төрсөн өдрийн бэлэг болон бусад сюрпризийг санал болгодгоороо онцлогтой юм билээ.

“Гэгээ”-ийнхэн байгууллага, хамт олон, хайртай дотны хүмүүстэйгээ цуглах, тэмдэглэлт баярыг тохилог орчинтой лоунж, сүүлийн үеийн дэвшилтэт технологитой караокед мартагдашгүй тэмдэглэх сайхан боломжийг бүрдүүлсэн.  “Гэгээнтэн энтертайнмент төв”-д байршдгаараа ойр орчимд болж буй бүх үйл ажиллагаа болон хэрэгцээтэй бусад үйлчилгээнд ойр байх давуу талтай болохоор  та бүхэн  “Гэгээ”-ээр заавал нэг ороод гараарай. 

Хаяг: Гэгээнтэн Энтертайнмент төвийн хоёрдугаар давхарт

Утасны дугаар: 7555-0660, 8656-0660, 8626-0660