Kanye West Москвад зугаалж байхад, Ким Кардашян сэтгэл гутралд орж, гэр бүл салалт болоход тун дөхөж байгаа тухай яриа гарах болжээ. Энэ бүхэн парист телевизийн од Ким рүү дээрэмчин довтолсноос эхтэй гэнэ.

 

Аймшигт явдлын дараа, реппер эхнэрийнхээ бүрэн аюулгүй байдлын бүх асуудлуудыг авч үзээд зарчмын хувьд, бүх талаар туслах гэж оролдсон аж. Гэсэн хэдий ч, эхнэр нь түүний тусламжаас татгалзсан, мөн сэтгэл гутралд орсон тухай шуугиж байна. Сэтгэл санааны муу байдал нь Кимийн гэр бүлийн амьдралд тохиолдсон сөрөг үйл явдал болох нь тодорхой гэнэ.

Телешоуны од байнга зөвхөн нөхөртэйгээ хэрэлдэхээс гадна хүүхдүүдээ ч муухай аашлах болсон юм байх. Хэвийн амьдралдаа буцан орох оролдлого хэдэн зуун удаа хийснийхээ дараа, Kanye түүнээс сална гэж сүрдүүлсэн аж. Энэ нь ч тус болоогүй гэнэ. Одоо рэппэр энэ хүнд байдлаас яаж гарах тухай бодож, аль хэдийн хуульчтайгаа зөвлөлдөж байна гэсэн цуу яриа ч гарчээ.