Дэлхийн анхаарлын төвд байдаг Америк улс баяруудыг хэрхэн тэмдэглэдэг вэ? Тэд баяр бүрийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өнгөрүүлж, бүх нийтээрээ амарсан шиг амарч, баярласан шиг баярладаг ард түмэн. Ямар ч ажил хийдэг байсан өдрийн 15.00 цагаас хойш зогсож, хот хөл хөдөлгөөнгүй болдог. Гэтэл манайд бүх зүйл эсэргээрэй.

 

УИХ-аас бүх нийтээр амрах өдрийг баталсан ч хэн нь энэ хуулийг биелүүлж байгаа нь сонин. Магадгүй хэдэн төрийн албан хаагч амарч байна. Харин хувийн компаниудын ажилтан, албан хаагчдад үндсэн хуулиа баталсан энэ баярын өдөр "хүртээлгүй”. Даргын үзэмжээр ханддаг хувийн хэвшлийнхэний хэд нь өнөөдөр амарч байгаа бол. Хэтэрхий их баяр, тэмдэглэлт өдрийн дундаас ашиг орлоготой байх хугацаа нь хомс учраас хувийн хэвшлийнхэн ажиллаж байгаа хэрэг л дээ.

 

untitled

Гэртээ хүүхдүүдтэйгээ баярлахын оронд гадуур гарч нийлж архи ууцгаана. Амарсан хэсэг нь ийн баярлаж байгаа нэртэй бие хордуулж байхад амралтын өдөр ажилласан хэсэгт нь ямар баяр, яах гэж болоод байгааг ч анзаарахгүй үлдэнэ. Бидэнд суурин иргэншлийн соёл дутаад байна. Тиймээс үүнд нь таарсан шийдвэр, зөвлөмж, соёл суулгах хэрэгтэй биз.

 

Б.Саран

undesten.mn