Сайн байна уу. Би төрөх гээд эмнэлэгт хэвтээд байж байна. Хэдхэн хоногийн дараа охин маань мэндэлнэ. Гэвч би маш их шаналж байна. 

Хүүхдээ өөрөө яаж өсгөнө гэсэн айдаст автаад байна. Учир нь саяхан нөхөр гэх залуу маань намайг хаяад явсан. Ямар ч шалтгаанаар хаяж байгаа юм бүү мэд ор сураггүй л болчихлоо. Жирэмсэн болсноос хойш уулзах нь ч ховордоод, уулзвал маргалдаад л явчихна. Одоо гэтэл би эмнэлэгт ингээд шаналаад сууж байдаг. Заримдаа өөрийгөө хүнээ олж таниагүйдээ үнэхээр тэнэг амьтан юм даа гээд л зүхээд сууна.