Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна тачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж" ХХК-ийн 13 ажилчид үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, 4 хүн нас барсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар  тэдгээр иргэд  метилийн спиртийг архи гэж андууран уусан ажээ.  

Энэ талаар Эрүүл мэндийн яам: Хордсон талаарх мэдээллийг авсан даруйдаа ЭМЯ яаралтай арга хэмжээ авч ажилласан.  Одоо ажлыг хэсэг Дорнод аймагт ажиллаж байгаа. Одоогоор 24 өвчтөнийг илрүүлж, 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Бусад нь гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна. Бид гурван цаг тутам мэдээлэл авч байгаа” гэв.

Харин хордсон иргэдийн эмчилгээ болон биеийн байдлын талаар Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс тодруулах гэхэд би мэдээлэл өгөхгүй. Телевизэд мэдээлэл өгсөн. Танайд өгөхгүй. Даргаас асууж байж мэдээлэл өгнө гэх мэтээр илтэд хүнд суртал үзүүлэв.  

Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл хэн хэзээ хаанаас ямар зорилгоор энэ спиртийг оруулж ирснийг судлах ажээ.  

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.  

М.Мөнгөн