Арван жилийн ширээг орхиод удаагүй байхдаа алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн зодог тайллаа.

Тэрээр энэ тухайгаа "Чөлөөт Эмэгтэйчүүд" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү тайлбарлажээ.

“Миний сүүлд гаргасан шийдвэр. Анх 17той наснаасаа эхлээд загвар өмсөж тайзан дээр алхсан. Загварын тайзан дээр алхахад үнэхээр гайхамшигтай мэдрэмж төрдөг үнэхээр аз жаргалыг мэдэрдэг өөртөө итгэх, бардам зан, эмэгтэйглэг байдлыг тайзнаас олж авдаг. Юманд хэмжээ байдаг . Үзэгдчид маань намайг ийм үедээ загвар өмсөж байсан. Гоё үеэр минь сайхан намайг санаж үлдээсэй гэж хүсэж байна. Заавал дөч тавьтай болтлоо жихцэлдэж загвар өмсөөд байх шаардлагагүй” гэв.