УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшор бүсэд сая доллараа мартсан нь монголын оффшорчдын загалмайлсан эцэг болсон.

Хамгийн гол нь түүнийг Оюутолгойн гэрээг хийхдээ олсон авлигын мөнгөө тэнд хадгалж байсан гэж үзэх хүмүүс олон бий. Хамгийн сэжигтэй нь тэрээр 24 наснаас хойш төрийн ажил хийж, улстөрд орсон байдаг бөгөөд ямар нэгэн бизнесийн байгууллагын эзэн биш. Тиймээс түүнд шударгаар олсон тэр хэмжээний мөнгө байхад эдийн засаг мэддэг хүмүүсийн харыг төрүүлдэг байна.  С.Баярцогт тухайн үед хулгай хийгээгүй, авлига аваагүй гэж байсан ч өөрийгөө зоригтойгоор шалгуулж, мөнгөө хэрхэн олсон талаараа хаана ч тайлбар өгөөгүй, энэ сэдвээс зугтсаар байгаад өдий хүрсэн.

 “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” энэ хэргийн араас тасралтгүй заргалдаж Монголдоо бүх шатны хууль хүчний байгууллагад шалгуулахаар хандаад ямар ч үр дүнд хүрэгүй. Харин дараа нь Швейцарын Зохион байгууллагатай гэмт хэргийн ажиглагчид нэртэй олон улсын байгууллагатай холбогдон тэднээр дамжуулан хуулийн фирмтэй ажиллаж эхэлсэн байна.

Тиймээс Швейцарьт  С.Баярцогтын эсрэг хэрэг прокурор дээр шалгагдаж байгаа ажээ. Ингэхдээ түүнтэй хамтран оффшор данс эзэмшдэг хүмүүсийн нэрийг ил болгох юм байна.   Монгол улсын газар уул уурхай цаашилбал авилгал хахуулиас орж ирсэн эсэх, хэрэв авилгал газрын наймаанаас орж ирсэн бол Монгол улсад буцаах хууль эрх зүйн орчин байгаа эсэхийг шалгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Харин манай талаас хэрэгт шаардлагатай баримтуудыг өгч байгаа юм байна. Тэгэхээр С.Баярцогтын нуусан мөнгө Монголын эдийн засагт орж ирж болзошгүй байгаа гэсэн үг.

Г.Наран

zaluu.mn