2016.12.01 / БИЛГИЙН ТООЛЛЫН 2

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 08.20-17.08

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Уул

Аргын тооллын 12 сарын 1, Бархасвадь гараг. Билгийн тооллын 2, Гар одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.