Хятадын нэгэн тосгоны оршин суугч 57 настай эмэгтэй сүүлийн 16 жилийн турш үсээ тасралтгүй ургуулсан байна. Харин энэ бүхний эцэст тэрээр урт үсээ тайрахаар шийджээ. 

Урст үстэй эмэгтэй үүнийгээ угаахын тулд өдөрт 2 цагийг зарцуулдаг аж. Түүний хувьд урт үсээрээ дэлхийн амжилтанд хараахан хүрээгүй. Харин энэ амжилтын эзнээр Сие Баш гэх хятад бүсгүй тодорсон бөгөөд түүний үс нь 5,6 метр урт гэж бүртгэгджээ. Сиегийн хувьд 2004 онд энэ амжилтаа бүртгүүлсэн ба үсээ 1973 оноос хойш ургуулжээ.