"Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахтай холбоотой мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан түүний гэр бүл болоод хамтран зүтгэгчид нь хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Хурал маргааш буюу 12 дугаар сарын 2-ны өдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд болох юм.

Тус хэвлэлийн бага хуралд дуучны гэр бүл болоод урлаг, соёлын төлөөллүүд оролцох бөгөөд дуучин өөрөө оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.