МАН-ын зарим гишүүд 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шат шатны таван сонгуульд дараалан ялагдал хүлээснээр бодлого, үйл ажиллагааны зогсонги байдалд орж, ард түмний дунд нэр хүнд нь унаж, улс төрийн намын манлайлах байр сууриа алдсан хэмээн үзэж, “Шинэчилье” нэгдс эн хөдөлгөөнийг байгуулжээ.

Хөдөлгөөнд НАМЗХ, УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, Оюутны холбоо зэрэг олон байгууллагууд нэгдсэн бөгөөд хөдөлгөөний зүгээс таван шаардлага бүхий уриалга гаргаж байсан юм. Энэхүү уриалгад, МАН-ын Бага хурлыг 2013 оны долдугаар сарын 8-ны өдрөөс өмнө хуралдуулж, 27-р их хурлын  тов зарлах, намын даргыг сонгох, намын гишүүд, дэмжигчид, олон нийтийн дунд үндэсний хэмжээний нээлттэй сунгаа зохион байгуулах, намын үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, ёс зүй, хариуцлагын зарчмуудыг шударга, ил тод, болгон шинэчлэх, Авлигын гэмт хэрэгт холбогдсон намын нэр бүхий зарим гишүүдээс болж МАН-д итгэх ард түмний итгэл дэмжлэгийг алдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, улс төр, ёс зүйн хариуцлага тооцон авлигагүй нам болохыг намын бүх шатны байгууллагууд удирдлага,  сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдуулсан намын удирдлагууд бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх зэрэг шаардлага багтжааж МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд хүргүүлээд байсан билээ.

Тэгвэл МАН-ын 27-р Их хурлын үеэр "Шинэчилье  нэгдсэн хөдөлгөөн" татан буугдаж буйгаа мэдэгдлээ. Ингэхдээ тэд манай хөдөлгөөний зорилго Намын Их, Бага хурлыг хуралдуулах, Хурлаар хэлэлцэгдэх асуудлуудыг намын анхан шатны байгууллага болоод гишүүд дэмжигч эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэх явдал байсан нь биелэлээ олсон тул энэхүү татан буугдаж байгаагаа мэдэгдлээ.

 

Х.Даваа