Гэр бүлтэй байж өөр эмэгтэйрүү үхэн хатан тэмүүлэх нь байдаг л нэг зүйл үү. Би нөхөртэйгөө суугаад 7 жил болж байна. 5 настай охинтой.

Саяхан нөхрийнхөө утаснаас нэг эмэгтэйтэй уулзъя гэж гуйсан зурвасыг оллоо. Бүр үхэн хатан гуйжээ. Ирэхгүй бол яваад очъё гэсэн байсан. Тэгээд харилцсан мессэжүүдээс нь урьд нь бас харилцаатай байж байгаад манай нөхөр таг алга болсныг мэдэж авлаа. Би яах ёстой вэ. Энэ хүн засрах болов уу. Эхнэртэй байж өөр хүн рүү тэмүүлэх нь үргэлжлэх болов уу? Ингэж баригдчаад уучлал ч гуйхгүй таг алга болсон. Надад зөвлөөч…