Монголын хамгийн олон үзэгчтэй “Авъяаслаг монголчууд” шоуг этгээд имиж, хачирхалтай үзүүлбэрээрээ алмайруулж, Дээгий шүүгчээс алтан баззер хүртсэн азтай оролцогч бол Ц.Мөнхсайхан. Тэрээр тун саяхнаас мэргэжлийн “Рэкет”-чин болсон бололтой.

 Учир нь тэрбээр 11-р сарын 23-наас бүх кино театруудаар гарч эхэлсэн “Рэкет” инээдмийн, адал явдалт уран сайхны кинонд тун амжилттай туслах дүрд тоглож амжсан байна.

 Дашрамд дуулгахад, “Бондоолой” фильм, “Оранж” энтертайнмент нарын хамтын бүтээл болох энэхүү киноны зохиолч, найруулагчаар Ц.Золжаргал ажиллаж, кино урлагийн шинэ залуу авъяаслаг, царайлаг жүжигчин бүсгүйчүүд болох Б.Мишээл, О.Цэнгэл, Э.Урангоо, Ц.Аззаяа, Т.Бадамжав нар гол дүрүүдэд тогложээ.

 Орчин үеийн тайз дэлгэц, загварын сор болсон нэг үеийн шижигнэсэн охид “Алтан баззер”-ын эзэнг рэкетлэх болов уу, эсвэл рэкетлүүлэх болов уу.