​Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Миний бие энэ сайтыг уншаад нилээдгүй хугацаа өнгөрч байна. Би 21 настай гадаадад сурдаг найз залуутайгаа хамт амьдардаг боловч тэр маань ажлаар нутаг буцчихсан байгаа.

Явснаас нь хойш их ганцаардаад байдаг болсон. Энд олон найз байхгүй. Байгаа хэд нь монгол хүмүүс биш болохоор заримдаа их хэцүү. Тэгээд монголд байдаг миний хамгийн сайн эрэгтэй найз орой болгон утсаар ярьдаг. Гэтэл надад хэтэрхий их санаа тавиад холоос халамжлаад байх юм. Надад сайн гэдэг нь илт мэдэгдээд байна. Намайг найз залуутай тэрэндээ хайртай гэдгийг мэднэ. Тийм болоод ч тэр өөрөө ганц удаа ч сайн гэж хэлж байгаагүй. Гэхдээ л би тэнэг хүн биш шүүдээ. Гол асуух гээд байгаа асуулт маань найзийгаа гомдоохгүйгээр цаашид найзтайгаа урьдын хэвээр яаж байх уу? Ойрд би ярихаас жаахан эмээдэг болчихоод байна. Эсвэл би хэтэрхий их юм бодоод байгаа юм болуу? Амралтаараа очихоор хүртэл уулзах болгондоо дуртай юмыг минь авчиря өгөөд л бүх зүйл дээр миний талд байдаг. Тэр үед юу ч бодоогүй одоо эргээд бодохоор бүх юм илт байна. Хэрвээ найз минь энэ хэвээр байвал би яг яах ёстой вэ? Чин сэтгэлээсэ туслах гэж байгаа та бүхэнд баярлалаа…