Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 13. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
Суудал: 
Гал

Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ