Би болон манай нөхөр бид хоёр хоёулаа ажил төрөлтэй улс. Их ажилтай байна гээд нөхөр маань сүүлийн бараг 2-3 сар гэртээ эрт ирээгүй байнга л оройтоод л байсан юм.

Тэгээд нөхөртэйгээ муудалцаад  оройтоод дургүй хүргээд. Би ч хөөгөөд тууцаан. Тэгээд нэг өдөр Энэтхэгт байж байгаад ирсэн залуу уулзий гээд байхаар нь уулзаж орхилоо. Тэгсэн буудлын цонхоор харсан чинь эсрэг талынх нь байшинд манай нөхөр сууж байдгийм бүүр ёстой сонин болоод.

Ажил нь хотын төвд. Нэг хүмүүстэй төслийн юман дээр сууж байгаа гээд байсан үнэн байж. Хөөрхий минь эртээр гэрээс гарсан тэр цамцтайгаа л харагдлаа. Би чинь хажууд нь буудалд байж байдаг. Бүүр дотор хачин болоод тэгээд шууд л тэндээс гарч гүйгээд гэртээ ирсэн. Нөхрийгөө араар тавьсан гэж бодож байтал тэр минь хөөрхий хэдэн цаасаа олох гээд ажлаад явж байсныг би гэж хүн ийм зан гаргаж хөөж байдаг. Одоо яаж нөхрөө авч ирэх вэ?