​Сайн байцгаана уу? Би 20 настай надад тулгараад байгаа зүйл нь надад нэг залуу танилцаад холбоогүй байж байгаад гэнэт холбоо бариад хайртай гээд байх юм. Тэр залуугийн өмнөх амьдралын бага зэрэг мэддэг болохоор тийм юманд итгэх хэцүү юмаа.

Тэр найз охинтойгоо бараг 5 жил үерхсэн. Бас сүүлийн 2 жил хамт байсан. Тэгсэн хэрнээ найз охиндоо хайргүй гээд байх юм. Анх бид шинэ жилийн арга хэмжээнд танилцсан юм. Тэгэхэд найз охинтойгоо очсон байсан ч хэн ч харсан хосууд гэж хэлэхээргүй хөндий харагдаж байсан. Тэр өдрөөс хойш миний дугаарыг яаж олсныг мэдэхгүй ч бид харилцаж эхэлж байтал найз охин нь мэдээд дургүйцсэн. Үнэндээ танилцаад харилцаж байхдаа ч найз охинтой гэдгийн мэдээгүй. Найз охиноос нь мэдээд харилцахаа больсон бас найз охиноос нь уучлалт гуйсан. Ингээд холбоогүй байж байтал энэ жил бас л дугаар олж аваад харилцаж эхэлж байтал найз охин нь бас л гарч ирлээ. Найз охиноо өөрийг нь хуураад яваад өгсөн гэсэн чинь гэнэт гараад ирээд сануулга хэлэхэд үнэхээр гайхсан. Тэгээд бас л болилоо. Тэгсэн facebook-д гарч ирээд л бас л холбоо тогтоож дугаараа өгөөч чамд хайртай анх хараад л дурласан гээд байх юм.

Үе үе салъя гэж найз охиндоо хэлдэг болохыг нь мэдсэн. Тэгээд би “чи хайргүй байснаа мэдсэн юм бол яагаад энэ олон жил хамт байсан юм бэ?” гэж асуухаар дасаад хайртай болно гэж бодсон. Гэтэл тийм биш байна. Үүнийг дахин битгий сөхөөч гээд гуйгаад байх юм. Чамд хайртайгаа батлахын тулд хүссэнийг чинь хийе гээд байх юм. Ийм зүйл сонсоход сайхан ч итгэхэд бэрх юм. Бас хүмүүс муу хэлбэл яах бол гэж бодохоор л… Ийм олон жил үерхсэн охиноо ингэж хаяж байгаа юм чинь би бол асуудал биш болно доо гэж бодохоор түүнд итгэмээргүй санагдах юм. Даанч хэн нэгнийг хайрлаж үзмээр байдаг. Би эрүүл мэндийн чиглэлээр сурдаг. Миний мэргэжилд алдаа хийсэн нэгнийг буруутгаж түлхэх биш, харин эргээд сайн сайхан болоход нь тусал гэж заадаг. Тэгээд би чи бол муу хүн гээд нүүр өгөхгүй байх уу аль эсвэл харилцаад уулзаад үзэх үү? Та бүхэн санал бодлоо хуваалцаач…