С.Зориг агсны хэргийн шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 10.00 цагаас эхэлнэ. Тэгвэл яг одоо тус газарт хамгаалалт аваад байгаа бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын ар гэрийнхэн болон сэтгүүлч нарыг дотогш нэвтрүүлээгүй байна.

 

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт шүүгдэгч Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ. 

 

Харин Ерөнхий шүүгчээр М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцох юм. Мөн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцоно.

 

Бид шүүх хурлын талаарх мэдээллийг цаг алдахгүй хүргэх болно.

24tsag.mn