С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө  гарсан. Уг хэргийн шүүх хурал дөнгөж сая хорих 461-р ангид эхэллээ.  Шүүх хуралдаанд хохирогч, сэжигтний ар гэрийнхэнийг оруулалгүй хаалттайгаар хуралдаж байна. Шүүх хуралдааны танхимд шүүгч, өмгөөлөгч, улсын яллагч, шинжээч, сэжигтэнийг оролцуулан  үргэлжилж байна.

Шүүх хуралд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байна. С.Зориг агсны гэргий Б.Булган Шүүх хуралд одоогоор ирээгүй байна.

Бид энэ шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.