Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Болд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, материалаа аваад байсан. Тэгвэл тэдэн дээр Г.Батхүү, М.Чимиддорж нар нэмэгдээд байна. Ингэснээр зургаан хүн Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, материалаа аваад байна.

АН-ын даргад нэр дэвшигчийн нэг шалгуур нь 250 сая төгрөг.  Нэр дэвшигч зургаан улс төрч  АН-д нийтдээ 1.5 тэрбум төгрөг тушаагаад байна.