Ханиад хүрсэн иргэн 2-3 хоног халуурч, ханиалгаж байгаад уушгины хатгаа болж хүндэрдэг. Агаарын бохирдол үүнд шууд нөлөөлж, өвчнийг хүндрүүлж байна.

 

Долоо хоногийн эхний өдрүүдэд хэт ачаалалтай байдаг. Ялангуяа 19.00- 03.00 цаг хүртэл хөл тасардаггүй байна.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл 75 ортой. Өнөөдрийн байдлаар 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

 

Аравдугаар сарын сүүлчээс амьсгалын замын өвчлөл ихсэж гуравдугаар сар хүртэл эмнэлгүүд хэт ачаалалтай байдаг.

 

Нэг эмч 15-20 хүүхэд үзэх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар 30 гаруй хүүхэд ногдож байна.