Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, М.Чимэддорж, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар материалаа бүрдүүлж өглөө. Тойргийн хороо хүлээж авсан материалуудыг хянана. Нэр дэвшигчдэд 19-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна. Тэдний хэн нь АН-ын дарга болохыг намын их хурлаар шийдэх юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.