Дуучин Мадонна одоогийн алдар хүндэд хүрэхийн тулд ихээхэн хүнд замыг туулснаас гадна маш олон ажил хийж байжээ. Тэрээр 1978 оноос анх шуугиан тарьж эхэлсэн бөгөөд 1977 онд оюутан байхдаа авахуулж байсан түүний нүцгэн зургийг дуудлага худалдаанд оруулахаар болжээ.  Тэрээр тухайн үед цагийн 10 долларын хөлстэйгээр зураг авалтад ордог байжээ. Энэ үед дуучин бүсгүй ердөө 18 настай байжээ.