2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 377 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолод өртсөн хүүхэд 2. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 60 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан

Тухайлбал: СБД-ийн нутаг Өдрийн сонин хэвлэлийн газрын зүүн замд T.Prius  маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 11 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Яармаг төвийн баруун замд T.Prius  маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 19 настай эрэгтэй З-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

Зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч нар нь осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах,  осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа  өөрийнхөө үйлдсэн ослыг хүндрүүлдэг. Осол хэний ч анхаарал болгоомжгүй,  буруутай үйлдлээс  гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг ямагт санаж явах хэрэгтэй.

Хэрвээ та осол  гаргасан бол   Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах эрхтэй.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”. 216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Иймд эрхэм жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж байхыг зөвлөж байна_

Цас орж хальтиргаа гулгаа ихээр үүсч байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн   цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа,  замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюулгүй байдлаа ханган анхаарал болгоомжтой дүрмээ баримтлан оролцохыг зөвлөж байна.