Этоипийн зэрлэг омгийн эрчүүд дунд нэгэн сонирхолтой чёлол болдог байна. Омо омгийн эрчүүдийн дунд шалгаруулдаг "тарган" эр тэмцээн тун сонирхолтой. 

Эрчүүд нь таргалахын тулд үнээний сүү болон цус уудаг байна. Тарган гэдгээ харуулахын тулд тэмцээн эхлэхээс 6 сарын өмнө бэлтгэдэг бөгөөд зарим нь гэрээсээ хол явж, тэмцээний үеэр өөрийн амжилтаа харуулахыг хүсдэг аж. Түүнчлэн гэртээ бэлтгэлээ базаах эрчүүд тэмцээн хүртэл бэлгийн харьцаанд орохоо хүртэл хойшлуулдаг байна. 

Тэмцээнд түрүүлсэний дараа буцаад хэвийн хэмжээндээ орж, турсан эрийг амьдралынхаа төлөө тэмцэгч баатар хэмээн омгийнхон нь хүндэтгэлтэй ханддаг аж. 

Үхэр нь энэ омгийнхоны хувьд ариун дагшин амьтанд тооцогддог бөгөөд тэмцээний үеэр хамгийн тарган эрийг шалгаруулсны дараа тусгайлан аравнайлсан ариун чулуугаар үхэр гарган цусаар нь бусдыг дайлан ирээдүйд сайн сайхан явна хэмээн билэгшээж, үхрээр тахил өргөдөг байна.