Эзэн богд Чингис хааны мэндэлсний  851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна.

Уг баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

10.00 цагт   Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай)

10.10 цаг   “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)

10.40 цаг    Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол (Чингис хааны талбай)

11.40 цаг    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)

12.30 цагт   Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна

12.40 цаг   Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ

12.50 цагт    Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)

14.00 цагт    Чансаа өндөр 128 бөхийн барилдаан (Бөхийн өргөө)

17.40 цагт    Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд) болох юм.

Х.Даваа