​Би найз залуутайгаа жил гаран хамт амьдарч байна. Эхэндээ бvх зvйлс хэвийн сайхан байсан ч одоо бид хоерын харьцаа улам дампуураад байна. Гэвч бид бие биедээ хайртай.

Уг нь тэр минь гайгvй тайван хvн, харин би эсэргээрээ. Эрчvvдийн хайхрамжгvй занг cvр болгочихоод байдаг юм. Миний залуу харин намайг тэвчиж тэвчиж нэг дэлбэрнэ, тэгээд л хэн хэн нь муухай vгс шидилцэж, заримдаа алгадалцаад л салаад л удаа ч гvй нэг нэгнээ санаж бэтгэрсэн 2 юм эргээд нийлнэ. Энэ явдал давтагдаад тоогоо алдсан. Хажуугаар нь эргэн тойрны хvмvvс намайг найз залуугийнхаа мөнгөнд болж хамт байдаг ч гэх шиг янз бvрийн хэл ам гаргаад л, одоо vнэхээр шантарч байнаа. Бид 2 чинь 2-уулаа адилхан давхрагын адилхан л залуус. 2-уулаа нэг нэгэндээ тусалж, адилхан 50 50 л байдаг. Тэгээд дээрээс нь бид 2 2-уулаа салчихсан хэд хонохдоо өөр хvнтэй хальт явсан. Урьд орой л найз залуугаа сургуулийн нэг охинтой жигтэйхэн байсныг мэдлээ. Энэ харилцааг одоо яах вэ? Хичнээн би ээрээ зvгээргvй байсан ч найз залуугаа хардаад харамлаад vхчих гээд байна. Би ээрээ тэр залууд найз залуутайгаа буцаад нийлсэн гэж хэлээд харьцаагаа тасалсан, боддог ч гvй, бодсон ч маш тэнэг алдаа л гэж боддог. Найз залуугаа ч бас тийм байгаасай гэж xvссэн ч утсаа кодлоод, өөрөөсөө салгахгvй яваад байгаа нь, шөнө өөр эмэгтэй зvvдэлж намайг оролдсон нь сэжиг тvрvvлээд байна. Би vнэхээр энэ харилцаагаа аварч vлдээмээр байна. Гэхдээ яг яах естой юм бэ? Би тvvндээ маш их хайртай, салж лав чадахгvй. Тэр ч бас надад хайртай гэж бодож байна. Гэвч дэндvv замбараагvй юм болоод байх юм даа…