Холливудын жүжигчин Анжелина Жоли 2007 онд Этиопоос Захара нэртэй бяцхан охиноо үрчилж авч байсан билээ. 

Тэгвэл түүний охины төрсөн эх хэвлэлээр охинтойгоо уулзах хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн байна. Охины ээж бусдад хүчиндүүлэн жирэмсэн болсон аж. Харин түүний гэр бүлийнхэн хүүхдийг нь хүлээн зөвшөөрөөгүй учир өөр дээрээ асран халамжлалгүй бусдад ийн өргүүлсэн гэнэ. 

Охины ээж Ментеваб гэх эмэгтэй Этиопийн ядуусын хороололд амьдардаг бөгөөд жүжигчин бүсгүйгээс санхүүгийн тусламж авдаггүй гэдгээ мэдэгджээ. Анжелина Жолигийн хуульчийн мэдээлснээр хүүхэд үрчилж авах ажлыг хуулийн дагуу хийсэн бөгөөд төрсөн эх нь түүнтэй уулзах эрхгүй гэж тайлбарласан байна.