Анх "Киви" хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн Ука сүүлийн жилүүдэд бие даасан уран бүтээлээ гарган амжилттай яваа. 

Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр хэд хэдэн шинэ уран бүтээлээ гарган "Маргаашийн нар руу хамт аялах уу" дууны клипэндээ монгол дээлийг орчин үеийн хэлбэрт маягтай тохируулан толгойн ороолттой загвар гаргаж ирсэн нь залуусын дунд нэлээд "газар авсан" гэдэг шиг олны дунд тарсан. 

Тэгвэл тэрбээр дахин шинэ өнгө төрхөө гаргаж байгаа бололтой. Одоо харин Ука хаашаа юунд юутай явах гээд байна аа.