Бүгдэнд нь энэ өдрийн мэнд. Би 26 настай. Одоогоор хүүхдээ харж гэртээ суудаг. Нөхөр маань ажил ихтэй зав муутай хүн байдаг.

Бид 2 хамдаа амьдраад 4 жил болж байна. Анхнаасаа би секс дээр илүү идэвх санаачлагатай байсан болоод ч тэрүү нөхөр маань бараг л дээшээ хараад хэвтэж байдаг хэзээ намайг яах бол гэсэн шиг. Би эмэгтэй хүн шүү дээ тэр болгон нөхрөө тэгье гэх үнэн тэнэг санагддаг боллоо. 

Тэгээд л би үнсэж таална сэрлийг нь хөдөлгөх бүхнийг хийнэ. Сайхан мэдрэмж төрүүлэх бүхнийг хийнэ. Хэн хэнийгээ сайхан болгоод дуусдаг. Сүүлийн үед би эхлэх нь надад тэнэг санагддаг болсон. Хүсэхээ ч байсан хийлгүй 1 сар ч болж байсан. Нөхөр яг л хэвэндээ би хөдлөхгүй бол байж л байна. Ийм яхир ч гэх юм уу маанаг ч гэх юм уу хүн байдаг болов уу? Нөхөр хэдий их хүсэж байсан ч намайг оролддоггүй. Тэгээд л хийхээр маш их хүссэн хүн байх юм. Ийм балай байдлыг яах вэ? Яагаад би эхлэх ёстой юм бэ?

Эсвэл энийг хэсэгтээ мартаад өөрийгөө хөгжүүлэх зүйлд анхаарах хэрэгтэй байх. Хэдий хүмүүс сексийг чухал биш гэдэг. Гэтэл үнэндээ энэ чинь гэр бүлийн харилцаанд хамааралтай зүйл шүү дээ. Би анх ганц бие байхдаа секс гэдгийг огт тоодоггүй байсан. Надад асуудал биш байсан.

Харин нөхөртэйгөө танилцаад дур ханадаг болсноос хойш их хүсдэг болсон. Нөхөр минь уг нь их халамжтай хайраа үргэлж мэдрүүлдэг сайн залуу. Одоо нөхөртэйгөө яаж харьцвал дээр вэ? Тоохгүй байсан нь дээр үү. Та нар маань зөвлөөч данкэ…