Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр галд өртөн шатаж байсан айлаас дөрвөн хүний амь аварч, баатарлаг үйлс бүтээсэн тухай сайхан мэдээг өчигдөр бид та бүхэнд хүргэсэн билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр хотын удирдлагууд хүлээн авч уулзан, нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшууллаа.

Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнаж, урамшуулжээ. Мөн хотын удирдлагууд хүлээн авч уулзан, нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшуулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан дөрвөн хүнийг цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас гарган аварсан билээ.