Балбад оршин суудаг нэгэн гэр бүлийнхнийг тосгон оршин суугчид нь Хүн чононууд гэж нэрийддэг байна. Учир нь тэд хүн гэж хэлэхийн арга үгүй, амьтан шиг үс ноостой гэнэ. 

Анагаахын хэллэгээр ч тэгж нэрлэдэг аж. 38 настай Деви бүсгүй 3 хүүхэдтэй бөгөөд түүний 14 настай Манчура, 21 настай Гераж, 7 настай Мандир гэсэн хүүхдүүд бүгд л бие нь битүү үстэй. Харин тэдний энэ байдалд туслахаар эмч нар гар нийлэн уг гэрийн бүлийн гишүүдийг үс арилгах лазер эмчилгээнд оруулжээ.