Сар шинээр өвөө нар л хөөрөг зөрүүлдэг гэж боддог байсан үе ард хоцорчээ. Өдгөө эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй Монголынхоо уламжлалт баяр наадмуудаар хөөрөг барьж нэг нэгийнхээ амар  мэндийг мэддэг болжээ. Энэ нь ч маш зөв юм.
Хөөрөг эзэндээ, орчиндоо маш сайхан энергийг авчирдаг эд юм. Учир нь хөөрөг барьж буй хүн үргэлж бэлэгтэй сайхан ерөөл, магтаал хэлж байдаг. Хөөрөг зөрүүлж байхдаа дотроо муу юм бодож, муухай үг хэлж байдаг хүн гэж үгүй. Тэгэхээр хөөргийг үргэлж бэлэгшээж, нандигнан явах хэрэгтэй.
 

Хамгийн үнэтэй хөөрөг барьж хүн бүхэнд сайрхах хүсэлтэй нэгэн байхад, хорвоод хосгүй хийцтэй хөөрөг барьж хойч үедээ өвлүүлэх бодолтой нэгэн байна. Тэгвэл үнэтэй, хямд, уран хийцтэй, хийцгүй төрөл бүрийн хөөргийг цуглуулгаа болгосон эрхмүүд ч олон байдаг.

 

24tsag.mn энэ удаагийнхаа хоббигоороо хөөрөгтэй нөхөрлөсөн, хоббигоо болгосон хөөрөгний хорхойтнуудын цуглуулгыг сонирхуулж байна.

 

“Да.Ганболд”: Түүнийг Лодонгийн буриад Ганболд бас Даваадоржын Ганболд гэдэг. Түүнийг “Хөөрөгний өвчин” гэж нэрлэхэд бараг л хилсдэхгүй Монголын шилдэг 100 хөөрөгний каталогид Да.Ганболдын нэр дээрх хэд хэдэн хөөрөг бий. Энэ хоббиг ааваасаа өвлөж авчээ. Түүний аав Ц.Даваадорж тавиад оны үеэс л хөөрөг цуглуудаг байв. Да.Ганболдыг 10-р ангиа төгсөх үед нь аав нь гартааман хөөрөг анх бэлэглэж цуглуулга, хоббиг нь эхлүүлсэн юм.  

 

b3e44eb1695f14a3big

8868c3fc550d66b5big

8d8b2156b35202cbbig

2f5fdbb53566f53ebig

 

“Шүрэн толгойтой”: Эхнийх нь Да.Ганболдын шүрэн толгойтой их гарын тархи манан хөөрөг. Дотор тал нь өнгөлгөөтэй. XVIII зууны үеийн хийц. Хоёр дахь нь түүний эцэг Ц.Даваадоржын шүрэн толгойтой пийсүү хөөрөг. XVIII зууны сүүл үеийн хийц. 

 

 2000 оны эхээр “Халхын 10 цагаан” нэртэй 10 хаш хөөрөг шалгаруулсан гэдэг. Дархан аварга Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, З.Ганболд  начин гээд олон хүн хөөргөө дэлгэж үзүүлсэн. Тэр хөөрөгний тал нь жинхэнэ хаш хөөрөг, бусад нь дээр үеэс уламжлагдаж ирсэн хөөрөгнүүд байжээ.

 

2009-11-05-17-39-17   Бөхийн дэвжээнээс, хурлын суудалд заларсан Б.Бат-Эрдэнэ гишүүн мөн л хөөрөгний хоббитой. Монголынхоо уламжлалт гар урлал, дархчуудын ур ухаан, шингэсэн бүтээлүүдийг сонирхдог нэгэн. Үүнд мэдээж хөөрөг, монгол гутал, зодог шуудаг зэрэг багтана. Б.Бат-Эрдэнэ гишүүн бол хэрэглээгээ хобби болгосон хүмүүсийн тоонд орно. Өөрөө эдэлж хэрэглэнэ. Бас цуглуулна.

 

    Аваргын нутгийн Гүрдорж гэдэг хүн түүнд 1980-аад оны дундуур цагаан хаш хөөрөг бэлэглэсэн гэдэг.  Энэ бол түүний анхны бэлгэнд авч байсан хөөрөг.  Мөн Манзушир хутагтын барьж байсан хөөрөг өвлөгдөж, зарагдаж явсаар эцэст нь Бат-Эрдэнэ гишүүнд ирсэн гэдэг. Их гарын хаш хөөрөг нь шүрэн толгойтой, алтан нуухтай юм билээ. Р.Гончигдорж гишүүнийхээс хэмжээгээр арай том. Одоо ч энэ хөөргийг барьж байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн, Д.Даваахүү уяач нарын хаш хөөрөг их үнэтэй эд. “Анод” банкны захирал Гүрранзын хөөрөг, талийгаач Ш.Отгонбилэгийн шүрэн хөөрөг Монголдоо хамгийн үнэтэй гэгдэж байсан үе бий. Жил ирэх тусам үнэ нь өсдөг, ямар ч эрсдэлгүй хөрөнгө бол хөөрөг.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу