Монголын сэтгүүл зүйн салбар буюу нэг тогоонд ажиллаж буй эрхмүүд өөр хоорондоо төдийлөн сайн харилцаатай байдаггүйг дараах зүйлээс харж болно. 

25ТВ -д ажиллаж байгаа Х.Уламбаяр анх Ийгл телевизээс гарч бага үгүй олон хүний анхааралд өртөж байсан залуу. Харин Мөнхбаясгалангийн хувьд Цензургүй яриа нэвтрүүлгээрээ олонд танигдсан. Тэд өмнө нь олон нийтийн сүлжээгээр бие биенээ муулан гомдолыг үг шидэлцэж байсан хоёр. Тэгвэл энэ удаад Улмаа өөрийн санал бодлоо илэрхийлсэн үгээ Мөнхбаясгаланд хаяглан олон нийтийн сүлжээ сайтад байршуулсан байна. 

Ингээд түүний юу гэж бичсэн болохыг энэхүү постоос уншина уу. 

Монголын орчин цагийн сэтгүүл зүйг ганцхан хүнээр төсөөлөөд хэрэггүй дээ. Цагтаа энэ салбарт чинь Амбасэлмаа, Дожоодорж гээд мундагууд байсан юм. Одоо ч тэгээд хүний муу муухайг үзэх гэсэн шулмасууд л оодордог болж. Хэний тухай бичээд буйг минь бараг ойлгосон байлгүй дээ. Тэр хаана л хов жив, бузар булай дэгдэнэ түүнийг л хөөнө.

Асуудлын нь зөв буруу, үнэн худал байх огтоос сонин биш. Зүгээр л нийгэмд СЕНСАЦИ дэгдээх ёстой. Мэдээж захиалагчынхаа хүсэл зорилгийг далд биелүүлнэ. Бас хэнээс хэдэн төгрөг аваад юуг балбахаа ч мэднэ. Цаад санхүүжүүлэгч нь өнөөх танк манкаар биднийгээ айлгадаг Женкогийн мафи. Одоо тэрнийхээ ТВ-д толгой хорогдож суугаа нь гашуун үнэн. Энэ авгай ямар ч гэмгүй улсыг нэр ус, зураг хөрөгтэй нь дэлгээд түмний хараалын бай болгоно. Бүр нэг цаанаасаа бусдын мууг үзэх гэсэн адгийн хоббитой. Тэр нь сүүлдээ бүр атаа хорсол, үзэн ядалт болчихсон ч явж байх шиг. Энэ өөдгүй чарлабаагаас болж олон хүн ажил амьдралгүй болж, нэр төр нь сэвтэж, хэн ч биш болсон. Тэмүүжинтэй явалддаг охин, авилга авсан гэгдсэн Шийлэгдамба, улаан мүүнчин гэх Насанбаяр. Бүгдийнх нь нэр төрийг уландаа гишгэлж, эцэс сүүлд нь өөрөө АРДЫН БААТАР болсон. Угаас цор ганц хүсэл нь тэр. Ямар ч үнээр хамаагүй ОД болох. Маргааш Ардчилсан намын даргын сонгууль болох юм байна. Тэгсэн өнөөх там чинь заваан гүтгэлгээ дахиад сэвээд эхэллээ. Хараал идсэн ээлжит бай нь УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Лу. Гантөмөр. Төсөөлж буйгаар нь бол маргашгүй мүүнчин, бүр гаж сектийн "Загалмайлсан эцэг" юм байх. Сургалтанд суулгах нэрийдлээр 24.700 багшийн толгойг эргүүлж, робот киборг болгосон гэнээ. Бас арай ингэж ҮЛЭЭЖ хэрэггүй байх өө. Жаахан барагцаатай ш**гаасай. Тэр олон мянган багшаас нэг нь ч эсэргүүцдэггүй тэ? Сайд байсан хүнийг муулах гээд бүтэн салбараар нь гутааж буй царай нь. Хөөрхий нөгөө нэр дэвшигчдийнх нь нэгнээс хэдэн цаас авахгүй юу даа. Энэ төрлийн бизнесийг анх өөгшүүлсэн хүн нь энэ авгай өөрөө. Бүр амьдрах арга нь болчихсон. Манай сэтгүүл зүйн хүрээнийнхэн ярьдаг юм. Хөгийн ШАНТААЖНЫ САХИУСАН ТЭНГЭР гэж. Бүр зүйл нь мөнгө. Ганц нэвтрүүлэг хийгээд 15 саяыг авдаг гээд гайхуулж байна лээ. Миний хувьд тэр Ардчилсан намын гишүүн биш. Бас хэнийг нь ч дэмжээгүй байна. Гэхдээ сонгуулийн бүх сурталчилгаа дууссан байхад ингэж болдог л юм байх даа. Их л хууль мэддэг, хуульч нөхөртэй юм гэсэн. Хариуцлагаа хүлээж чаддаг л байгаа даа. Өөрийгөө МУНДАГ СЭТГҮҮЛЧ гэх юм билээ. Яг үнэндээ би ч сэтгүүлч гэж дуудуулахыг хүсдэггүй. Над байтугай нь ингэж хүндлүүлэхээс ичдэг юм. Гэтэл нэг муу ШҮҮР УНАСАН ШУЛАМ /өөртөө хайрласан гуншин нь/ бусдыг дорожлон гутаах гэж. Хүнтэй ч утсаар ярьж зөв чадахгүй өөдгүй новш. Түүнд итгээд хэрэггүй таны яриаг чинь бичээд л авна. Хүсвэл тэгээд өөрчилж монтажлаад хэн ч биш болгоно. Анх сэтгүүл зүйд орохдоо л их муухай арга барилд гаршсан. Бусдын л өнгөрсөн амьдралыг сөхөж, хамаг байдгийг нь шүүх гэж ядна. Яг үнэндээ өөрийнх нь өнгөрүүлсэн амьдрал тийм сайхан байсан уу? Бүр зөв байсан уу гэж асууя. Бид үгүй л бодож байна. Аливаа зүйлд үйлийн үр гэж бий. Даадаг л байгаа даа. ЭНЭ НҮГЭЛТ ЭМ!!! #Шулам