Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг  нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.